send link to app

Gerege


4.4 ( 8704 ratings )
비즈니스 금융
개발자: Gerege Systems LLC
비어 있는

ГЭРЭГЭ АПП ТАНЫ ЦАГИЙГ ХЭМНЭНЭ
Гэрэгэ апп нь Монголчуудын өдөр тутмын болоод зайлшгүй үйлчлүүлэх үйлчилгээнүүдийг тэдэнд технологийн шийдлээр амар хялбах, түргэн шуурхай олгох зорилготой Монгол инженерүүдийн бүтээж буй апп юм.


Та ГЭРЭГЭ апп ашиглан:
►Гэрэгэ хоорондын шимтгэлгүй гүйлгээ
Гэрэгэ апп-д бүртгэлтэй хэрэглэгчид хоорондоо хормын дотор гүйлгээ хийх боломжтой ба гүйлгээний шимтгэл 0₮.

►ХОТ ХООРОНДЫН АВТОБУСНЫ ТАСАЛБАРАА ГЭРЭГЭ-р

Хөдөө орон нутаг руу явах автобусны тасалбараа ч Гэрэгэ-р авах боломжтой. Заавал та Драгон, Тэнгэр, Лавай төв рүү очих шаардлагагүй ба автобусны цагийн хуваарь, үнийн мэдээлэл, автобусны мэдээлэл, суудлыг харах боломжтой
►АВТОМАШИНЫ ТОРГУУЛЬ, ТАТВАРАА ГЭРЭГЭ-р
Та тээврийн хэрэгслийнхээ татвар, торгууль төлөхийн тулд банкинд дараалалд зогсож цаг алдах шаардлагагүй. Гэрэгэтэй байхад та хаанаас ч, хэзээ ч татвар торгуулиа төлөх боломжтой.
►И-БАРИМТ, ЦАГ БҮРТГЭЛ, ЧАТ
Гэрэгэ апп ашиглан та байгууллагын ажилчдынхаа цаг бүртгэлийг хийх боломжтой. Үүнээс гадна И-Баримт олгох, бараа бүтээгдэхүүн бүртгэх, борлуулалтаа хянах боломжтой. Мөн Гэрэгэ хэрэглэгчид хоорондоо чатлах бүрэн боломжтой.
Дээрх үйлчилгээнүүдээс гадна Гэрэгэ апп дээр танд хэрэгтэй, өдөр тутамд хэрэглэх олон үйлчилгээнүүд орох тул та ЯГ ОДОО ГЭРЭГЭ АПП-аа ТАТААРАЙ